card
Image

2024.03.01-2024.03.10 "Бүсгүйчүүдийн дүр Дүрслэх урлагт: Музейн үнэт цуглуулгаас” үзэсгэлэн

Image

2023.11.28-2023.12.10 “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэн

Image

2023.02.10-2023.02.27 Гэгээн суварга үзэсгэлэн

Image

2023.07.08-2023.07.30 “ҮРС ГАРЧ БАЙГАА НЬ” тусгай үзэсгэлэн

Image

2023.05.18 - 2023.06.02 ”МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН /ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ/

Image

2019.11.21 - 2020.03.31 МОНГОЛ ДАРХНЫ УРЛАХУЙН УХААНЫ ДЭЭЖИС

Image

2018.11.23 – 2019.01.22 БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТУУДЫН ДҮР, ДҮРСЛЭЛ XVII-XX ЗУУН

Image

2018.05.16 МУЗЕЙН САН ХӨМРӨГӨӨС: ХӨГЖМИЙН ЗЭМСГҮҮД

Image

2018.02.09 ЦАГЛАШГҮЙ АРИУССАН СЭТГЭЛИЙН БОЛОР ОРД

Image

2017.12.01 – 2018.01.01 ДӨРВӨН УЛИРЛЫН ДУУ

Image

2017.05.18 – 2017.09.10 ДОГШИДЫН АВРАЛ ҮЗЭСГЭЛЭН

Үзэсгэлэн

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд тогтмол хувь уран бүтээлч, байгууллага хамт олон, олон улсын үзэсгэлэнг тогтмол дэглэн үзэгч олны хүртээл болгодог

“ШАВРААС ДИЖИТАЛ ХҮРТЭЛ” үзэсгэлэн

Уран бүтээлч Ганбатын Логийраз нь сүүлийн гуч гаруй жилийн турш баримал болон гурван хэмжээст баримал, дижитал,орчин үеийн урлагийн чиглэлээр Монгол, Норвеги, Швед улсад суралцаж багшилж, олон улсад үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлсээр байна.

“ЭРТНИЙ САЙХАН” ҮЗЭСГЭЛЭН

“МОНГОЛ ШААЗАН 70 ЖИЛ” үзэсгэлэн

2023.11.15-2023.12.22 “Хосолмол Холбоос” Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Соёлын яамны “Соёлын бүтээлч сар-2023” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнгийн зорилго нь 1. Хоёр орны цаашдын хамтран зохион байгуулах урлагийн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд амжилттай оролцох 2. Монгол, БНСУ-ын уран бүтээлч, куратор, урлаг судлаачдын туршлага, мэдлэг, үнэ цэн, чадал чансааг нэмэгдүүлэн дээшлүүлэх 3. Бүтээлч үйлдвэрлэл БНСУ, Монголд болоод дэлхийн чансаа нэр хүндтэй Биенналь, Триенналь, Арт Базел зэрэг урлагийн томоохон үзэсгэлэн, солилцооны хөтөлбөр, сургалтад оролцох, институт байгууллагуудтай хамтран ажиллах юм. E: cacm.bluesun@gmail.com Phone: (976+) 86001369, 96060336 FB: Contemporary Art Center Of Mongolia IG: bluesun.cacm

2023.09.11- 2023.09.21 "НЭГЭЭС ЕС" Ө.Ирмүүний бие даасан үзэсгэлэн

2023.10.18-2023.10.28 "ТАМЛАГА" уран бүтээлийн үзэсгэлэн

"ТАМЛАГА" уран бүтээлийн үзэсгэлэн 2023.10.28 өдрийг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд: Аюурзанын Очирболд, Батжаргалын БААТАРЗОРИГ, Болдын НОМИН, ДОРЖДЭРЭМ Даваа, Батчулууны БАТ-ЭРДЭНЭ, Нямын ЭНХТАЙВАН, Эрдэнэчимэгийн ЦАГААНЦООЖ, Цэрэнпилийн АРИУНТӨГС, Жаргалсайханы МӨНХЖАРГАЛ., Пүрэвийн ГАНБАТ, Гантулгын ЭНХ-АМАР.

2023.09.02- 2023.09.08 "LATENT ALCHEMY" Э.Энхтулгын бие даасан үзэсгэлэн

2023.06.05- 2023.06.14 Л.Доржбатын Агнистын гэгээ “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн

2018.10.11 – 2018.10.25 АЛАЯ-ВИДЖНЯНЫ ЗАМ

2023.06.30-2023.07.06 Төв Сайхан Нутгийн Шүтээн Хайрханууд үзэсгэлэн

2023.06.01- 2023.06.03 Монголын хөдрөг, гар урлалын анхдугаар их наадам

2023.05.24 - 2023.05.29 “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам

Монголын урлагийн зөвлөлөөс жил тутам зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам найм дахь удаагаа зохиогдож байна.

2023.04.19- 2023.05.09 Дэлхийг тойрон аялж буй “НИНГЁО” үзэсгэлэн

2023.05.12-2023.05.17 МУЭ-ийн шагналт зураач Чойндонгийн Хүрэлбаатарын бие даасан үзэсгэлэн

2023.04.10- 2023.04.16 ‘Бидний мөрөөдөл-2023’ үзэсгэлэн

2023.04.05 - 2023.04.07 The English School of Mongolia сургуулийн сурагчдын үзэсгэлэн

2023.03.24 "ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ, ЦАМ, МАЙДАР" лекц, үзэсгэлэн

2023.03.16- 2023.03.22 "АЛТАНГЭРЭЛТ СУДАР ОРШВОЙ" номын нээлт

2023.03.06-2023.03.13 “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт 3” үзэсгэлэн

2023.01.31-2023.02.02 ХҮҮХЭД БИДНИЙ-ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ үзэсгэлэн

2023.01.12- 2023.01.28 “Гүнээс гүнд” бие даасан үзэсгэлэн

2022.12.12 – 2022.12.18 МУУГЗ, МУЭ-ийн шагналт зураач Ц.Байды-н үзэсгэлэн

2022.12.04-2022.12.10 Зураач, барималч Г.Сэрээтэрийн гэгээн дурсгалд зориулсан үзэсгэлэн

"ЖУРААНЫ ЕРТӨНЦ" үзэсгэлэн

"Журааны Ертөнц" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг бүтээн туурвигч Нямхүүгийн Лхагвасүрэн бидний адил Нүүдэлчин Монголчуудын ой санамж, өв уламжлалыг тээж яваа "Орчин үеийн нүүдэлчин". Уран бүтээлч хүний хувьд шинэлэг алив санаа сэдэв, хандлага үзэл бүхнийг эрж хайж, эргэлтгүй бэдэрч зогсолтгүй хөдөлмөрлөж хувьсан өөрчлөгдөн байдаг нь "Оюун санааны нүүдэлчин" л гэсэн үг.

“ШҮТЭЭН ТОРГОН ЗУРАГ” ҮЗЭСГЭЛЭН

2023.08.03-c Р.Отгонбаатарын цуглуулгын “Бичиг ном түүний эд өлөг” үзэсгэлэн

2022.11.23-2022.11.28 "Уламжлалт гар урлал” үзэсгэлэн

"ӨВ ӨЛГИЙ 3000" үзэсгэлэн

“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ОРХОН АЙМГИЙН МУЗЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Туурайн цуурай” үзэсгэлэн

2018.11.01 – 2018.11.11 Саран гүнжийн өдрийн тэмдэглэл

Ц.Ариунбайгаль, Р.Сэнгүм, М.Цасчихэр нарын “ҮЗЭГДЭЛ” хамтарсан үзэсгэлэн

Уг үзэсгэлэн нь 3 уран бүтээлч энгийн бус байгалийн өнгө аясыг дүрслэн илэрхийлж буйгаараа онцлогтой. Мөн хүн ба байгалийн уялдаа холбоо, сүнслэг мөн чанарыг бүтээлүүдээс харж болно. Хүн, байгаль, эд юмс өөрийн гэсэн зүй тогтолтой бөгөөд цаг хугацааг үл хамааран тухайн мөчид дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг бий болгож байдаг. Гагцхүү тэр мөн чанарыг бид уран бүтээлдээ өөр өөрсдийн ертөнцөөр тусган илэрхийлэхийг зорисон үзэсгэлэн.

“ЭРГЭХ ЦЭГ” уран бүтээлийн үзэсгэлэн

Монголын орчин үеийн калиграфичдын холбооноос "ШИНЭ ЦАС" калиграфын шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын орчин үеийн калиграфичдын холбооноос "ШИНЭ ЦАС" калиграфын шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн үеэр урлагийн эргэн тойронд уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг, үзүүлэн таниулах сургалт, уран бүтээлчдийн мастеркласс зэрэг сонирхолтой үйл явдлаар дүүрэн долоо хоног болох тул үзэгч та бүхнийг урьж байна. Үзэсгэлэнгийн нээлт: 2024.04.02-ны өдөр 12.00 цагт болно Үргэлжлэх хугацаа: 2024.04.02-04.09-нийг дуустал Цагийн хуваарь: Даваа-Ням гаригт 09.00-17.30 цаг

2024.03.12-2024.03.17

Монгол Улсын Хүний Гавьяат Эмч Харлагтай овогт Лхамсүрэнгийн Золзаяагийн 80 насны ойд зориулан түүний хань Монгол Улсын Ардын Багш, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Профессор Лувсандамбын Дашнямын цуглуулгын “ХОЛДОМГҮЙ” уран зургийн үзэсгэлэн

ҮНДЭСНИЙ БИЧИГ, ӨВ СОЁЛ үзэсгэлэн

"Н.ЦҮЛТЭМИЙН АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛ, ИХ ҮЙЛС, ГЭРЭЛ ЗУРАГТ" үзэсгэлэн

Дамдинсүрэнгийн Батдоржийн “ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн

2024.02.19 - 2024.02.27 Гурван цагийг зангидсан “Эргэх холбоо” үзэсгэлэн

МУСГЗ, зураач Ц.Энхжаргал, МУСТА, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач У.Батцоож нарын “Эргэх холбоо” хамтарсан үзэсгэлэн дэлгэгдлээ

2024.02.01-2024.02.07 Уран бүтээлч Т.Хулангийн “ХОРОМ МӨЧ” үзэсгэлэн

Хязгааргүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэх цаг хугацааны хором, мөч бүр үнэ цэнтэй, дурсгал, дурсамжтай, баяр цэнгэл, басхүү зовлон гунигтай байж, сургамж, ухаарал ч үлдээдэг. Гагцхүү хүмүүн хором, мөч бүрийг хэрхэн үдэж, яаж угтсан бэ гэдгээс амьдралынх нь өнгө хамаардаг мэт. Олноороо нэгэн жилийг үдэж, бас нэгэн жилийг утга учир, билэг ерөөлтэй угтахаар завдаж буй энэ үед зураач бүсгүй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж буй нь мөн л бэлгэдэлтэй.

2024.01.24 - 2024.01.30 "VISAGE" ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

"...Хүн ба аливаа зүйлс тодорхой дүрс, төрх байдлыг олж тогтдог. хүмүүс бид нэгэнт тогтсон энэ төрхөнд анхаарлаа хандуулахаас бус үүнээс өмнөх үйл явц хувирал, шилжилтийг огт анзаардаггүй. Эдгээр хувирал, дүрүүдийг биет болгон үлдээж буйг уг үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс харж болох юм...”

2023.12.26- 2024.01.05 ДИЖИТАЛ МУЗЕЙ арга хэмжээ

Хиймэл оюун ухааны тусламжтай музейн үзмэр бүтээлүүдийг орчин үеийн шийдлээр хүргэж буй "Дижитал музей" арга хэмжээ нээгдлээ

Involute Curve Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн

“Аян Ерэн есөн жилийн газар” Б.Цолмонбаяр бие даасан үзэсгэлэн

"ӨНӨӨДӨР" ҮЗЭСГЭЛЭН

“Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэнд нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд болох З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын зураасан зураг, уран зураг, монгол зургийн төрлөөр бүтээсэн нийт 40 гаруй бүтээл дэлгэгдэж байна. Өөр өөрсдийн өвөрмөц онцлог донж төрх бүхий мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэнд та бүхэн саатан морилно уу. Мөн "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээ 2025.03.07-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Монгол Улсын иргэдэд байнгын үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчилнэ.

"СЭТГЭЛИЙН ХЭЛХЭЭС" ҮЗЭСГЭЛЭН

“АЛТАН АРГАМЖ” НОМ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

"OVERTHINK" ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

УРАН БҮТЭЭЛЧ Б.БЯМБАЦЭРЭН, Г.ГАНЧИМЭГ, М.ЗАЯА НАРЫН "OVERTHINK" ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

"ЦАГ ХУГАЦАА ҮГҮЙ" үзэсгэлэн

Залуу уран бүтээлч М.Чимэдлхагва-ын "ЦАГ ХУГАЦАА ҮГҮЙ" анхны бие даасан үзэсгэлэн

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН АРХИТЕКТУР, ДИЗАЙНЫ СУРГУУЛИЙН 2025 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

“ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ УР УХААН” ТҮҮХЭН БАРИМТ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ойн хүрээнд зориулсан “Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэн

"МОНГОЛЫН ХӨДРӨГ БА ГАР УРЛАЛЫН ИХ НААДАМ"

ЗУРААЧ, СУДЛААЧ, ЭСГИЙ ШИРМЭЛЧ урианхай Д.Тангадын бүтээлийн үзэсгэлэн

Угсаатны зүйч, соёл судлалын ухааны доктор PhD, дэд профессор Д. Тангадын 80 насны ойд зориулан гэр бүлийн зүгээс гаргаж буй энэ үзэсгэлэнд түүний амьдралын турш судласан угсаатны зүйн холбогдолтой судалгаа, ном бүтээлүүд, уламжлалт нүүдлийн ахуй соёлыг харуулсан уран зургууд, өөрийн гараар урлан бүтээсэн эсгий ширмэл урлал гэх мэт түүний олон талын авъяас, сонирхолыг харуулсан бүтээлүүдийг дэлгэж байна. Мөн оюутан цагийн анхны уран зургууд, нийтэд хараахан хүртээл болоогүй байгаа дуу, шүлэгтэй танилцаж, түүний сэтгэлгээний онцлог, хувийн ертөнц рүү нь өнгийх юм.

“ҮЛ ТАСАЛДАХ МӨР” үзэсгэлэн

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Л.Энхбат багштай уран зургийн ангийн 2005 оны төгсөгчдийн “ҮЛ ТАСАЛДАХ МӨР” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болж нээлтээ хийлээ.

“ДУРСАМЖААР БҮТЭЭВ” ҮЗЭСГЭЛЭН

Уран бүтээлч Х.Сүрэнгийн (Сузи) “Дурсамжаар бүтээв” цуврал үзэсгэлэнгийн төгсгөлийн бүлэг

“ҮЗЭСГЭЛЭНТ 4 УЛИРАЛ” СУДАЛБАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

“ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ӨВ” үзэсгэлэн

Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадралын хувийн цуглуулгаар байгуулсан “Чингис, Монголын өв соёл” музейн сан хөмрөгөөс Өндөр Гэгээн Занабазарын оюун санааны өв болох судар ном, соёмбо үсгийн дурсгалууд, Жанлав Цогзол судрын хувилбарууд, хөрөг зургууд, эд зүйлс болон Бурханы шашны холбогдолтой дурсгалуудыг багтаасан мянга орчим биет үзмэрүүдийг, Халхын Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд соёлт үзэгч судлаачид, уран бүтээлчдэдээ дэлгэн толилуулж байна.

DIGITAL MUSEUM

Хүсэлт илгээх