ХОСГҮЙ ҮНЭТ 4 ТОМ ЗЭЭГТ НААМАЛ БУРХАДЫГ УЛСЫН ТООЛЛОГОД ХАМРУУЛЛА

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Хосгүй үнэт дурсгалт зүйл болох Монголын урлагийн түүхэнд мөнхөрсөн монументаль 4 том зээгт наамал бурханы хадгалалт, хамгаалалтын нөхцөл, байдлыг шалгаж, Улсын тооллогод хамрууллаа.

Тус ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан үндэсний музей Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Дүрслэх урлагийн музейн үзүүллэгийн танхимд зохион байгуулав.