card
2019.11.21 - 2020.03.31 МОНГОЛ ДАРХНЫ УРЛАХУЙН УХААНЫ ДЭЭЖИС

2019.11.21 - 2020.03.31 МОНГОЛ ДАРХНЫ УРЛАХУЙН УХААНЫ ДЭЭЖИС

МОНГОЛ ДАРХНЫ УРЛАХУЙН УХААНЫ ДЭЭЖИС үзэсгэлэн

Дэлгэрэнгүй
2018.11.23 – 2019.01.22 БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТУУДЫН ДҮР, ДҮРСЛЭЛ XVII-XX ЗУУН

2018.11.23 – 2019.01.22 БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТУУДЫН ДҮР, ДҮРСЛЭЛ XVII-XX ЗУУН

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь соёлын өвийг дээдлэгч та бүхэндээ Монголын тусгаар тогтнол, Монгол бахархалын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутгатуудын дүр, дүрслэл, /XVII-XX зуун/” үзэсгэлэнг зохион байгуулж оюуны мэлмийд тань өргөн барьж байна.

Дэлгэрэнгүй
2018.05.16 МУЗЕЙН САН ХӨМРӨГӨӨС: ХӨГЖМИЙН ЗЭМСГҮҮД

2018.05.16 МУЗЕЙН САН ХӨМРӨГӨӨС: ХӨГЖМИЙН ЗЭМСГҮҮД

Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр болдог Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээ үзэгчдэд толилуулдаг уламжлалтай билээ.

Дэлгэрэнгүй
2018.02.09 ЦАГЛАШГҮЙ АРИУССАН СЭТГЭЛИЙН БОЛОР ОРД

2018.02.09 ЦАГЛАШГҮЙ АРИУССАН СЭТГЭЛИЙН БОЛОР ОРД

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2018 оны анхны  үзэсгэлэнгээ XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын өмнөхөн “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” хэмээх нэртэйгээр дэлгэх гэж байна.

Дэлгэрэнгүй
2017.12.01 – 2018.01.01 ДӨРВӨН УЛИРЛЫН ДУУ

2017.12.01 – 2018.01.01 ДӨРВӨН УЛИРЛЫН ДУУ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөсөө үзэгч болон судлаачдад зориулан цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад гадаад урлагийн сан хөмрөгөөс Японы модон барын бүтээлүүдээс бүрдсэн ”Дөрвөн улиралын дуу” нэртэй үзэсгэлэнг каталогийн хамт үзэгчдэд өргөн барьж байна. Эдгээр бүтээлүүд нь репродукц хэлбэрээр хадгалагдаж байгаа юм.

Дэлгэрэнгүй
2017.05.18 – 2017.09.10 ДОГШИДЫН АВРАЛ ҮЗЭСГЭЛЭН

2017.05.18 – 2017.09.10 ДОГШИДЫН АВРАЛ ҮЗЭСГЭЛЭН

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс гаргаж буй "Арван хангал" цуврал үзэсгэлэн-5 "ДОГШИДЫН АВРАЛ" үзэсгэлэн 2017.05.18-06.18-ны хооронд Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна.

Дэлгэрэнгүй
2017.02.22 – 2017.03.08 МОНГОЛ УХААН – МОДООР УРЛАХУЙ

2017.02.22 – 2017.03.08 МОНГОЛ УХААН – МОДООР УРЛАХУЙ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан "МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ" үзэсгэлэнг үзэгч түмнийхээ мэлмийг мялаан золгож байна.

Дэлгэрэнгүй
2016.10.26 – 2016.11.26 ЭРДЭНЭ БОЛСОН ГУРВАН САХИУС

2016.10.26 – 2016.11.26 ЭРДЭНЭ БОЛСОН ГУРВАН САХИУС

Монголд бурханы шашин дэлгэрснээр монгол хүн бурхадын хөргийг ур ухаанаа шингээн, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээж, өв уламжлуулан, нандигнан хадгалж тахин шүтсээр ирсэн билээ. Эдгээр өв сан нь өдгөө бидний мэлмий, оюуныг баясган, бахархал бахадлыг төрүүлсээр байна.

Дэлгэрэнгүй
2016.01.25 АЧ АВРАЛТ ОХИН ТЭНГЭРҮҮД БА ДАРА ЭХ

2016.01.25 АЧ АВРАЛТ ОХИН ТЭНГЭРҮҮД БА ДАРА ЭХ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна. Музей нь 50-н жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөж буйн нэг нь “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн агаад тус музейгээс зохион байгуулж буй "Арван хангал" бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм.

Дэлгэрэнгүй
2015.10.26 – 2015.11.11 НУУЦЫН ЭЗЭН

2015.10.26 – 2015.11.11 НУУЦЫН ЭЗЭН

Монголчууд эртнээс өнөө цаг хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирсэн, өнөө цагт тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс зурмал, оёмол, хатгамал, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэрлэн бүтээсэн “Очирваань”-бурхадыг дэлгэн “Нууцын эзэн” хэмээх үзэсгэлэнг үзэгч танд толилуулж байна.

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх