2023.02.10-2023.02.27  Гэгээн суварга үзэсгэлэн

“ГЭГЭЭН СУВАРГА” үзэсгэлэн амжилттай дэлгэгдлээ.

Сар шинийн баярт зориулан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс “ГЭГЭЭН СУВАРГА” нэртэй үзэсгэлэнг музейн үзмэр цуглуулгаас толилуулж буй тул үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тус үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй бөгөөд 50 ширхэг цутгуур, 4 ширхэг шавар ингэмэл, 3 ширхэг модон сийлбэр, 15 ширхэг танка зураг, 4 ширхэг барын дардас, 1 ширхэг хатгамалаас бүрдсэн нийт 79 бүтээл тавигдана.

Мөн үзэгчдэд суваргын талаарх ойлголт мэдээлэл өгөх зорилгоор 35 тайлбарт самбарыг бурханч лам Пүрэвбатын гаргасан “Их Монголын суварга” номноос түүвэрлэн авч бэлдэхээс гадна Монгол оронд суварга дэлгэрсэн түүхийг товч толилуулна.

Үргэлжлэх хугацаа: 2023.02.10-аас 2023.02.24 дуустал

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд