2023.11.28-2023.12.10  “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэн

“ДҮНШИГИЙН ЧУУЛГАН” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар-2023” аяны хүрээнд МБШТ Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэнг үзэгч та бүхний оюуны мэлмийд хүртээж байна.

Үзэсгэлэнд дэлгэн үзүүлж буй “Дүншигийн 35 бурхан” нь 1938 оноос хойш ийнхүү 85 жилийн дараа нэгэн дор чуулж байгаа юм. Уг бүтээл 13 метр урттай 4 хэсгээс бүрдэх бөгөөд нийт 44 метр урттай сүрлэг зээгт наамлуудыг толилуулж байна.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хугацаа: 2023.11.28-2023.12.10

Цагийн хуваарь: Да-Ба: 09:00-16:30 тасалбар: 5000₮

Бямба, Ням: 10:00-16:30.