“ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ОЮУНЫ ӨВ САН” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилготой “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ.

Тус үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхэн замнал, залгамж холбоо, уран бүтээлийн үзэл санаа, хэв маягийн хувьсал, уран сайхны өвөрмөц онцлог бүхий өв уламжлалын үнэ цэнийг өнөө цагийн үзэгчдэд соёлын ой санамжаар дамжуулах зорилготой юм.

Нээлтийн ёслолд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, Доктор Рh.D П.Байгалмаа, Музейн ахмад ажилтан Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдмаа оролцож, үг хэллээ. Мөн хүндэт зочид төлөөлөгчид, уран бүтээлчид, музейн ахмад ажилтнууд хүрэлцэн ирж үзэсгэлэнгийн нээлтийг үзэж сонирхов.

Үзэсгэлэнд онцлох цуглуулга бүхий 200 гаруй үзмэр эд зүйлс дэлгэгдэж байна.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хугацаа: 2026 оны 8-р сарын 7-ноос 8-р сарын 29

Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Холбоо барих: 11-323986

#UNCCD #cop17mongolia