“ҮЛ ТАСАЛДАХ МӨР” үзэсгэлэн

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Л.Энхбат багштай уран зургийн ангийн 2005 оны төгсөгчдийн “ҮЛ ТАСАЛДАХ МӨР” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болж нээлтээ хийлээ.

Төгсөлтийн 20 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй тус үзэсгэлэнд ангийн төлөөлөл болох хэсэг уран бүтээлчид инстолляци, үйлдлийн урлаг, уран зураг, холимог техник, видео бүтээлүүдээ толилуулж байна.

Эрхэм үзэгч та бүхнийг нэг ангийн уран бүтээлчдийн "ҮЛ ТАСАЛДАХ МӨР" хэмээх энэхүү онц сонирхолтой үзэсгэлэнд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

- Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2025.06.06-06.13 хүртэл

- Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд

- Холбоо барих утас : 88150315, 96009087,