"ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ, ЦАМ, МАЙДАР" лекц, үзэсгэлэн зохион байгуулагдана. 


Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Баянхонгор аймгийн галуут сумын харьяат Түмбээ хэмээх Готовын Цэрэндоржийн "Ламын гэгээний хүрээ"/1967/, XIX зууны Уянгын хүрээний лам Гэмпилийн Доржийн "Ламын гэгээний майдар" бүтээлүүдийн дүрслэлд тулгуурлан Халхын Эрдэнэ бандид хутагт Ламын гэгээний хүрээ, хурал ном, цам, майдарын онцлогийг аман болон бичгийн сурвалжийн мэдээнд үндэслэн хүргэнэ.

МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, соёл судлалын ухааны доктор Соном-Ишийн Юндэнбат "Ламын гэгээний хүрээ, цам, майдар" сэдвээр лекц уншиж "Ламын гэгээний шавийн түүх, соёл" 2 боть бүтээл худалдаалагдана.

Зохион байгуулагч: Дүрслэх урлагийн музей, Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургууль, Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл
Хугацаа: 2023.03.24-ний Баасан гарагийн 16:00 цагт