Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд МУСТА Бурхан урлаач Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд нийт 25 орчим бүтээл дэлгэгдсэн ба түүний бүтээлүүдийн гол онцлог нь маш гүн гүнзгий утга агуулгаар дүүрэн бөгөөд дүрсний сонголт илэрхийлэл нь маш зөв оновчтой байдгаараа онцлогтой юм.
“Эргэх цэг” үзэсгэлэнд оролцож буй бүтээлүүдийг шороо болон ургамлын будгаар дагнаж зуржээ.
Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц арга барилаар зурдаг онцлогтой зураач бөгөөд түүний бүтээлүүдийг үзэгч олон ухаж ойлговол маш нууцлаг ухаарал хайрлах бүтээлүүд юм.
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Хугацаа: 2026.04.24- 2026.04.30
Цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-17:30
Утас: 99996983







