Лундаагийн Доржбатын бие даасан Агнистын гэгээ “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн

Уран бүтээлч Лундаагийн Доржбатын бие даасан Агнистын гэгээ “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ.

Үзэсгэлэнд үндэсний өв соёл, уламжлалыг дүрслэн харуулахын зэрэгцээ буддын шашны сургаалтай холбон гурван үеийн Монгол бүсгүйн дүр төрхийг бүтээжээ.

Таныг “Өөрөө өөртөө гэрэл бол” үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 2023.06.05 – 2023.06.14. Өдөр бүр 09:30-17:30 цагт

Хаана: Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхим