2023.09.11- 2023.09.21

"НЭГЭЭС ЕС" Ө.Ирмүүний бие даасан үзэсгэлэн

Чөлөөт уран бүтээлч Ө.Ирмүүний холимог материалаар хийгдсэн уран зураг, гэрлэн installation art болон логик оюуны тоглоом болох СУДОКУ наадгайг монгол тоогоор тайлах маш сонирхолтой уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэж байна.

Ө.Ирмүүн нь МУИС-д Урлаг судлаач мэргэжлээр докторантурт суралцдаг, холимог техникийн аргаар бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлч юм.

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхим

Нээлт: 2023.09.11-ны 15:00 цагт

Хугацаа: 2023.09.11- 2023.09.21, өдөр бүр 09:30-17:30

Холбогдох утас: 323986