2023.09.02-2023.09.08

"LATENT ALCHEMY"

Э.Энхтулгын бие даасан үзэсгэлэн

Дижитал уран бүтээлч Э.Энхтулгын Artificial intelligence буюу хиймэл оюун ухааны оролцоотой бүтээсэн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэж байна. Үзэсгэлэнгийн “Latent” хэмээх нэр нь хиймэл оюун ухаан өгөгдөл даалгавар аваад бодож боловсруулах чухал виртуал процессын нэршил ажээ.

Э.Энхтулга 2022 оны 3 сараас эхлэн Artificial intelligence-ийн талаар судалж, cуралцан эхний бүтээлүүдээ хийж эхэлсэн. Түүний ажилладаг DiscoDiffusion нь AI image generator model-уудын анхны хувилбарын нэг бөгөөд нарийн ажиллагаа шаарддаг, задгай код дотор параметрүүдээ өөрөө оруулдаг, өндөр хүчин чадал бүхий компьютер шаарддаг ажээ. 

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхим 

Нээлт: 2023.09.02-ны 15:30 цагт

Хугацаа: 2023.09.02- 2023.09.08 дуустал өдөр бүр 09:30-17:30   

Холбогдох утас: 323986, 91883355