2024.01.24 - 2024.01.30

"VISAGE" ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд уран бүтээлч Б.Соёл, Б.Дөлгөөн нарын хамтарсан "Visage" үзэсгэлэн 2023 оны 1 сарын 24-нөөс 1 сарын 30-ны өдрүүдэд дэлгэгдэх гэж байна.

"...Хүн ба аливаа зүйлс тодорхой дүрс, төрх байдлыг олж тогтдог. хүмүүс бид нэгэнт тогтсон энэ төрхөнд анхаарлаа хандуулахаас бус үүнээс өмнөх үйл явц хувирал, шилжилтийг огт анзаардаггүй. Эдгээр хувирал, дүрүүдийг биет болгон үлдээж буйг уг үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс харж болох юм...”

Үзэсгэлэнгийн нээлт: 2024.01.24-ний 14:00 цагт

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд

Үргэлжлэх хугацаа: 2024.01.24 - 2024.01.30 дуустал

Даваа-Баасан: 09:00-16:30

Бямба, Ням: 10:00-16:30

Холбогдох утас: 88837709, 88077789