Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “Art week Ulaanbaatar 2024" хүрээнд уран бүтээлч Ц.Ариунбайгаль, Р.Сэнгүм, М.Цасчихэр нарын “ҮЗЭГДЭЛ” хамтарсан үзэсгэлэн 2024 оны 5-р сарын 05-15-ны хооронд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэнд нийт 30 гаруй бүтээл дэглэгдэн нийтийн хүртээл болоход бэлэн боллоо.

Гурван уран бүтээлч өөр өөрсдийн дотоод мөн чанар, арга барилаар байгалийн өнгө аясыг дүрслэн илэрхийлэхийн сацуу хүн, байгаль, бүх зүйл өөрийн гэсэн зүй тогтолтой бөгөөд цаг хугацаанаас үл хамааран дахин давтагдах боломжгүй мэдрэмжийг дүрсэлжээ.

Энэхүү үзэсгэлэн нь харах, таашаах, мэдрэхүйд хүрэх бөгөөд юмсыг бодит ертөнцөөс өөрөөр хүлээн авахад чиглэх юм. Нөгөө талаасаа үзэгч өөрөө байгалийн нэг хэсэг төдийгүй зүүд зэрэглээн дунд аялж буй мэт сэтгэгдэл төрүүлэх “ҮЗЭГДЭЛ” үзэсгэлэн...

Гурван өөр уран бүтээлчийн дотоод ертөнцөөр аялахын сацуу үзэгч та өөрөө үзэсгэлэнгийн нэгэн хэсэг нь байгаасай гэж хүснэм...

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд

Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2024.05.05-2024.05.14-г хүртэл

Холбогдох утас:11-323986, 88002598