Монголын хөдрөг, гар урлалын анхдугаар их наадам

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Хэрэглээний Урлал НҮТББ хамтран "Монголын хөдрөг, гар урлалын анхдугаар их наадам"-ыг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд хөдрөг, зүймэл урлал, эсгий урлал, сүлжмэл урлал зэрэг гар урлалын 50 орчим урлаачдын 300 гаруй урлалын бүтээлүүд 3-н өдрийн турш танд хүрэх болно.

Тус наадамд хүрэлцэн ирснээр та:

- Шилдэг урлаачдын дахин давтагдашгүй гар урлалын бүтээлүүдтэй танилцах

- Гар урлаач мастер багш нарын сургалтад хамрагдах

- "Бүх хүүхэд авьяастай" бүтээлч ээж хүүхдүүдийн шинэ сонирхолтой үзэсгэлэн, уралдаан

- Гар урлал, урлаг дизайн, хувийн санхүү татварын талаар илтгэл, зөвлөгөөнд хамрагдах

- Ахмад урлаачдаас туршлага судлах

- Дахин давтагдашгүй хийц загвар бүхий гар урлалын үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэх боломжтой.

Таныг Mongolian Quilt and Craft Festival үзэсгэлэнд морилон саатахыг урьж байна.

Хэзээ: 2023 оны 6 дугаар сарын 1-3-ны хооронд

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхим