“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам

Монголын урлагийн зөвлөлөөс жил тутам зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам найм дахь удаагаа зохиогдож байна. 

Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, дэвшилт технологийг танилцуулах, дэвшингүй техник, хэв маяг бүхий медиа бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх замаар орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах нь уг наадмын зорилго юм. Энэ удаагийн наадамд зургаан улсын нийт 23 уран бүтээлч нийслэлийн гурван байршилд уран бүтээлээ толилуулах аж.  

2023 оны 5-р сарын 23-нд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэх нээлтийн үзэсгэлэнд Герман, Тайвань, Япон, Франц, Монголын уран бүтээлчид бүтээлээ толилуулна.

Нээлтийн арга хэмжээ: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2023 оны 5-р сарын 23-ны 18:00 цагт

Үзэсгэлэн: 2023 оны 5-р сарын 24-өөс 29-нийг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагт нээлттэй