Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ойн хүрээнд зориулсан “Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэн
Энэхүү үзэсгэлэн нь хоёр орны харилцаа үүсэж хөгжсөн түүх болон уг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн төлөөлөл, Элчин сайд нар, ахмад дипломатууд, ЭСЯ-ны хамт олон болон бусад холбогдох эрхмүүдийн гавьяа зүтгэлийг ховор гэрэл зураг болон түүхэн баримтуудаар бүрдүүлэн харуулах юм.
Уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа “Шадар Түшээ Соёлын Элч”сангийн зорилго нь эх орондоо нэр төртэйгөөр хөдөлмөрлөн зүтгэж явсан үе үеийн эрхмүүдийн алдар гавьяаг мөнхжүүлж улмаар хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх юм. Үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч “Коруна” Монгол-Чех Хэл, Соёлын төв нь хоёр улсын хэл, соёл урлаг, зан заншлыг таниулан сурталчлах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Үзэсгэлэнд:
• Элчин сайд нар, ахмад дипломатууд, төлөөлөгч, эрхмүүдийн хувь нэмэр
• БНЧУ-д суух Монголын Элчин сайдын яамны түүхэн үйл ажиллагаа
• Хоёр орны харилцаанд 75 жилийн туршид чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн 75 түүхэн гэрэл зураг, анхны эх баримтууд багтсан.
Үзэсгэлэнг дэмжсэн байгууллагууд: Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, БНЧУ-с Монгол Улсад суугаа ЭСЯ, Гадаад харилцааны Төв Архив
Нээлт: 2025 оны 8-р сарын 8-ны өдөр, 12:30 цаг/ урилгаар/
Олон нийтэд: 2025 оны 8-р сарын 9-ний өдөр 09:30-17:30
Хаана:Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд

