card
Монголын орчин үеийн калиграфичдын холбооноос

Монголын орчин үеийн калиграфичдын холбооноос "ШИНЭ ЦАС" калиграфын шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын орчин үеийн калиграфичдын холбооноос "ШИНЭ ЦАС" калиграфын шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн үеэр урлагийн эргэн тойронд уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг, үзүүлэн таниулах сургалт, уран бүтээлчдийн мастеркласс зэрэг сонирхолтой үйл явдлаар дүүрэн долоо хоног болох тул үзэгч та бүхнийг урьж байна. Үзэсгэлэнгийн нээлт: 2024.04.02-ны өдөр 12.00 цагт болно Үргэлжлэх хугацаа: 2024.04.02-04.09-нийг дуустал Цагийн хуваарь: Даваа-Ням гаригт 09.00-17.30 цаг

Дэлгэрэнгүй
2024.03.12-2024.03.17

2024.03.12-2024.03.17 "ХОЛДОМГҮЙ" үзэсгэлэн

Монгол Улсын Хүний Гавьяат Эмч Харлагтай овогт Лхамсүрэнгийн Золзаяагийн 80 насны ойд зориулан түүний хань Монгол Улсын Ардын Багш, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Профессор Лувсандамбын Дашнямын цуглуулгын “ХОЛДОМГҮЙ” уран зургийн үзэсгэлэн

Дэлгэрэнгүй

"УСНЫ НУЛИМС" үзэсгэлэн

"УСНЫ НУЛИМС" үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу 2024.03.20-нд 16:00 цагаас

Дэлгэрэнгүй
2024.03.01-2024.03.10

2024.03.01-2024.03.10 "Бүсгүйчүүдийн дүр Дүрслэх урлагт: Музейн үнэт цуглуулгаас” үзэсгэлэн

Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан музейн сан хөмрөгийн цуглуулгаас толилуулж байна.

Дэлгэрэнгүй
2023.11.28-2023.12.10  “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэн

2023.11.28-2023.12.10 “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэн

“Соёлын бүтээлч сар-2023” аяны хүрээнд МБШТ Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэнг үзэгч та бүхний оюуны мэлмийд хүртээж байна.

Дэлгэрэнгүй
“Үндэсний бичгээ сурч, хос бичигтэн болцгооё”

“Үндэсний бичгээ сурч, хос бичигтэн болцгооё”

Та бүхэндээ 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Соёлын яам нь чиг үүргийн хүрээнд иргэдийн Монгол хэл, бичгийн түвшнийг жигд дээшлүүлэх, салбарын төрийн албан хаагчид үндэсний бичгээ бүрэн хэрэглэж сурах нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлэн дэлгэрүүлдэг үндэсний үзэлтэй иргэнийг төлөвшүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ жил бид нийт ард түмэндээ хандаж, “Үндэсний бичгээ сурч, хос бичигтэн болцгооё” хэмээн уриалж байна. #үндэснийбичгээсурчхосбичигтэнболцгооё

Дэлгэрэнгүй

"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ - 2023

"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ - 2023 үйл ажиллагаа 8-р сарын 18-20-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт болон ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон Монголчууд бидний оршихуй болсон үнэт соёлын биет бус өвүүдээ өвлөн уламжлуулан, сурталчлан таниулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестиваль энэхүү гурван өдрийн турш та бүхэнтэйгээ, дэлхийн нүүдэлчидтэйгээ түүх соёл, ёс уламжлалаа олон улсад гайхуулан амжилттай болж өндөрлөлөө. Тус соёлын биет бус наадмын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Соёлын биет бус өвийн 7 ай савын нэг “Уламжлалт гар урлал” өвийг хойч үедээ сурталчлан таниулах, өвлөн уламжлуулж таниуллаа.

Дэлгэрэнгүй
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

2023.08.18-20-ны өдрүүдэд уулзацгаая НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ТАВТАЙ МОРИЛНО УУ? #Уламжлалт_гар_урлалын_өргөө_гэрт_уулзацгаая #Занабазарын_нэрэмжит_Дүрслэх_урлагийн_музей

Дэлгэрэнгүй
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

ТАЙЖ ХАЙРХАНЫ БЭЛД НУТАГ НУТГИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД ОТОГЛОН БУУЖЭЭ Энэ сарын 18-20-ны өдрүүдэд нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль болох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Тус фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулах юм. Та бүхэн тавтай морилно уу

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх