БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР-т зориулсан соёл боловсролын үйл ажиллагаанд Г. ЗАНАБАЗАРЫН нэрэмжит ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ "Хайрцагтай музей", "Соёмбо" боловсролын хөтөлбөрүүдээрээ оролцож байна. Хүүхэд багачууд та бүхнийг Хүүхдүүдэд зориулсан соёлын асраар зочлон боловсролын хөтөлбөрт хамрагдаж монголчуудын уламжлалт дүрслэх урлагийн гайхамшигт өв соёлтой танилцахыг урьж байна.
