ART WEEK 2025 Ulaanbaatar - “Дүрслэх урлагийн долоо хоног” "НЭГЭН ДЭЭВЭР ДОР" үзэсгэлэн үргэлжлэн үзэгчдийн хүртээл болж байна.
Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “Art week Ulaanbaatar 2025" арга хэмжээний хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь "НЭГЭН ДЭЭВЭР ДОР" үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн захирал Урлаг судлалын ухааны доктор (Ph.D) П.Байгалмаа, ГХОНХХэлтсийн дарга, зураач Ц.Баттуяа, Сэргээн засварлагч, зураач Р.Чинзориг, Тайлбарлагч, дизайнер, зураач Н.Хулан нарын нийт 50 гаруй бүтээл дэглэгдэн нийтийн хүртээл болж байгаа билээ..
Эрхэм үзэгч та бүхнийг Дүрслэх урлагийн музейн хамт олны уран бүтээлчдийн"НЭГЭН ДЭЭВЭР ДОР" үзэсгэлэнд хүрэлцэн ирж, таалан соёрхохыг урьж байна.
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2025.05.29-06.04 хүртэл
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд
Холбоо барих утас : 1132-3986