Монгол Улсын соёлын биет бус өв, угсаатны бүлгийн өвөрмөц онцлогийг сурталчлан таниулах зорилготойгоор 8-р сарын 22-24-ний өдрүүдэд нийслэлийн Налайх дүүрэгт байрлах "Тайж" хайрхны бэлд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус соёлын биет бус наадмын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Соёлын биет бус өвийн 7 ай савын нэг “Уламжлалт гар урлал” өвийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниуллаа.
Мөн тус өргөөнд билиг авьяастай өвлөн уламжлагч МУСТА, уран хатгамалч С.Буд, Уран хатгамлын “Мандчирын наран” ТББ-ын тэргүүн, МУСТА, уран хатгамалч Б.Бурмаа, МУСТА, уран хатгамалч Г.Энхмаа, Түүхийн ухааны доктор, дэд профессор Б.Баатархүү, “Эвт гутал” ХХК-ийн тэргүүн, гурав дахь үеийн өвлөн уламжлагч Бямбасүрэн, Монгол үндэсний малгай урлаач, соёлын өв тээгч, "Үндэсний монгол малгай" ХХК-ийг үүсгэн байгуулагч Э.Аянга, Монгол арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэг, Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” холбоо, Монголын орчин үeийн сийлбэрийн урлагийн “Дөрвөлжин дугуй” нийгэмлэг, “Зүүн хүрээ Дашчойлин хийд”-ийн бурхан урлаач, Хүрээ коллежийн багш, Соёл судлалын докторант М.Эрдэмбилэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, СББӨ-ийг өвлөн уламжлагч нар оролцож ардын уламжлалт урлагаа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, өвлөн уламжлуулсан.
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлан түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулсан өвлөн уламжлагч нартаа талархал илэрхийлье.
Хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал дэвшүүлье.