"ИТАЛИЙН АЛДАРТ УРАН БАРИМАЛЧ, АРХИТЕКТУРЧ ЖИАН ЛОРЕНЦО БЕРНИНИГИЙН УРАН БҮТЭЭЛҮҮД" СЭДЭВТ МАСТЕРКЛАСС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд, Улаанбаатар хот дахь Итали улсын Элчин сайдын Яам, Италийн Ром хотын "Borghese Art Gallery" нарын хамтран зохион байгуулсан:
"Borghese Art Gallery"-н куратор хатагтай Жералдине Леардигийн "АЛДАРТ УРАН БАРИМАЛЧ, АРХИТЕКТУРЧ ЖИАН ЛОРЕНЦО БЕРНИНИ: БАРОККО УРЛАГИЙН МАСТЕР - ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙГ УРЛАХУЙ" сэдэвт мастеркласс амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээний үеэр Итали Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Жованна Пиккаррета Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейн хүндэт дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээлээ.
Хүрэлцэн ирсэн мэргэжлийн сургуулийн оюутнууд, дүрслэх урлаг сонирхогч, үзэгчиддээ талархал илэрхийлье.