Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “НҮҮДЭЛЧДИЙН УРЛАХУЙ УХААНЫ ҮНЭТ ӨВ, ОЙ САНАМЖ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг СУИС-ийн харьяа Соёл Урлаг Судлалын Хүрээлэнтэй хамтран 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд амжилттай зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хурал нь Монголын музейн салбар, тэр дундаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн түүхэн хөгжил, үйл ажиллагаа, оруулсан хувь нэмрийг эрдэм шинжилгээ, судалгааны үүднээс авч үзэхийн зэрэгцээ музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монголчуудын оюун санаа, урлахуйн уламжлалыг илэрхийлсэн үнэт өвийн урлал, хийц, материал, технологийн онцлогийг судлан шинжилсэн үр дүнг хэлэлцэх зорилготой байв.
Хурлаар музейн сан хөмрөгт хадгалагдаж буй эртний үеэс XX зууны эхэн үе хүртэлх түүхэн дурсгалт үзмэр, цуглуулгын судалгааны шинэ үр дүнг танилцуулсан нь онцлог байлаа.
Тус хурал нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн түүх, үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ Монголын дүрслэх урлагийн үнэт өв, нүүдэлчдийн урлахуйн уламжлал, түүнийг хадгалсан музейн сан хөмрөгийн үнэ цэн, ач холбогдлыг олон нийт, судлаачдад таниулах, судалгааны эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Эрдэм шинжилгээний хурлын илтгэл, судалгааны үр дүнг эмхэтгэн эрдэм шинжилгээний бүтээл болгон хэвлүүлэхээр төлөвлөж байна.
https://www.facebook.com/share/p/1JJ9WVkFFw/
Content


Content
Content
Content

