“ГЭР БҮЛИЙН ӨДӨР” арт өдөрлөг

“ГЭР БҮЛИЙН ӨДӨР” АРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Нью-Йорк хотод дахь "Монголын Соёлын Зөвлөл ТББ"-ыг үүсгэн байгуулагч С.Ариун, Улаанбаатар хотын музейтэй хамтран “ГЭР БҮЛИЙН ӨДӨР” арт өдөрлөгийг сонирхолтой, хөгжилтэй, үр бүтээлтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд “Арт гар урлал”, “Монголын нэг өдөр”, “Барлах урлаг”, “Дугуйт найзтай танилцъя”, “Арслан заан, савагт хирстэй танилцъя” музейн боловсролын хөтөлбөрүүдтэй танилцан өөрсдийн бүтээлээ бүтээж, нэг өдрийг хамтдаа бүтээцгээв. Нийт 24 хүүхэд гэр бүлийн хамтаар оролцож, музейн боловсролын хөтөлбөр, урлагийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа болон эцэг эхчүүддээ баярлалаа.