“Уламжлалт болон Орчин үеийн Танка зургийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт” сургалт

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей олон улсын "Treasure Caretaking Training" ТББ - тай хамтарсан төслийн хүрээнд буддын урлаг, өв соёлыг хадгалан хамгаалагч музейн ажилтан, сэргээн засварлагч, лам хувраг, шашны байгууллагын ажилтан, зураачид, оюутан залуучууд зэрэг салбар бүрийн нас насны хүмүүст зориулсан “Уламжлалт болон Орчин үеийн Танка зургийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт” сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттайгаар зохион байгуулж, сертифекатаа гардууллаа.

Энэхүү сургалт Завхан аймаг, Улаанбаатар хотод тус тус зохион байгуулагдсан бөгөөд сургалтад Завхан, Увс, Ховд аймгуудын музей, сумдын музей, угсаатны зүйн танхим, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Улаанбаатар хотын музей, СӨҮТ, Гандантэгчэнлин хийд, Зүүн хүрээ Дашчойлин хийд, МБШИС, МУИС, СУИС, Цаглашгүй гэрэлт ТББ, Монголын угсаатны зүйн музей зэрэг байгууллагуудын албан хаагчид, оюутнууд болон урлаг судлаач, бурхан урлаач, зураач уран бүтээлчид зэрэг 80 гаруй хүмүүс хамрагдлаа.

Сургалт маань үр өгөөжтэй байж та бүхний мэдлэгт дусал нэмсэн хэмээн итгэж байна. Идэвхтэй хамрагдсан бүх оролцогчиддоо баярлалаа.

Мөн хамтран ажиллаж өөрсдийн мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсан Treasure Caretaker Training байгууллагын багш Ann Shaftel, Deborah LaCamera, Siobhan O'Brien, Azad Thapa нарт гүн талархлаа илэрхийлье.