#Сургалтын_зар
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь гадаад хамтын ажиллагаа болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд “Treasure Caretaking Training” олон улсын байгууллагатай хамтарсан төслийг хэрэгжүүлж “Уламжлалт болон Орчин үеийн Танка зураг, Бурханы дүр дүрслэлийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтаар уламжлалт болон орчин үеийн танка, шүтээн зургийн хадгалалтын нөхцөл байдлыг тодорхойлж, эрсдэлийг үнэлэх, соёлын өвийг хамгаалагчдад өртөг багатайгаар хэрэгжүүлэхэд хялбар арга барилыг олгох зорилготой.
Сургалтад хамрагдах оролцогчдын бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл явагдана.

