“САЛХИНЫ ДЭРГЭД...” НОМЫН НЭЭЛТ

“САЛХИНЫ ДЭРГЭД...” НОМЫН БАЯР БОЛОВ

МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Э.Эрдэнэдалайн “САЛХИНЫ ДЭРГЭД...” Зэл-Үгийн түүвэр номын баяр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2026.02.06-ны өдөр болов. Зохиогч энэхүү бүтээлээ Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын дурсгалд өргөж, номын өмнөтгөлийг Төрийн соёрхолт, Ардын Уран зохиолч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид “Шанзны эгшигнээс салхи нь гарна...” хэмээн бичиж ариутган шүүжээ.

Номын баярт Ардын Уран зохиолч, Соёлын Гавьяат зүтгэлтнүүд, эрдэмтэд, зохиолч, яруу найрагчид, Говийн Ноён Хутагтын музей, “Арлааны Эрдэнэ-Очир” сан, Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төв, “Хүрээ тоонот”, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төв, Р.Чойномын нэрэмжит “Өд” сан, найз нөхөд, ахан дүүс, гэр бүлийнхэн нь өргөн дэлгэр оролцов.

Энэхүү бүтээл нь кирилл, Үндэсний бичгээр хэвлэгдэн олны хүртээл болж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.