“МОНГОЛ БАХАРХАЛ” СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2025
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв маяг бүхий нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалж хамгаалах, үндэсний оюун санаа, түүх, өв соёл, ёс заншил, уламжлалт арга хэлбэрийг үе дамжуулан өвлүүлэх, зорилготой “Монгол бахархал” уриан дор бүтээлч сарын аяны хүрээнд
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан
- МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, докторант Адилбишийн Амардалай,
- МУБИС-ийн НХУС-ийн "Утга зохиолын тэнхимийн багш Хэл бичгийн ухааны доктор Гончигийн Батсуурь нартай хамтран "Эрдэмтэн зохиолч Бямбын Ринченгийн түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр" сэдэвт лекцийг та бүхэндээ хүргэж гэж байна.
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Хугацаа: 2025.11.07 нд 14:00 цагт
Холбогдох утас: 11-323986

