“ШҮТЭЭН ТОРГОН ЗУРАГ” ҮЗЭСГЭЛЭН

Соёл түгээе” уриан дор зохион байгуулагдаж буй “Соёлын орон зай – Бидний орчин” бүтээлч аяны "НИЙТИЙН СОЁЛЫГ ТҮГЭЭХ" чиглэлийн хүрээнд “ШҮТЭЭН ТОРГОН ЗУРАГ” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн Үндэсний уламжлалт урлаг, Торгон зураг /Зээгт наамал/, Бурхан зураг, Монгол зургийг дэлгэрүүлэх, сэргээн хөгжүүлэх их үйлсэд зориулан гаргаж буй “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэнг толилуулахад бэлэн боллоо.

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Нээлтийн үйл ажиллагаа 2025.10.15-нд 12:00 цагт
Үргэлжлэх хугацаа: 2025.10.15-21
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-16:30
Бямба, Ням 10:00-16:30
Холбогдох утас: 11-323986, 9106-3040