“Үзэсгэлэнт дөрвөн улирал” судалбар зургийн үзэсгэлэн

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд МУЭ-ийн гишүүн зураач Доржсүрэнгийн Тайванжаргалын “Үзэсгэлэнт 4 улирал” судалбар зургийн үзэсгэлэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13:00 цагт нээлтээ хийх тул та бүхнийг хүрэлцэн ирж урлагийн бодит ертөнцөөр аялж, нүд, сэтгэлээ баясгахыг урьж байна.

Уран бүтээлч Монгол болон гадаад улс орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц, байгалийн гоо үзэсгэлэн, аж байдал, хотжилтын сэдвээр төрмөл мэдрэмж, бодит сэтгэлгээ, өөрийн өнгө аяс, арга барил, оюун ухаанаараа объектив байдлаар, дүрслэн урлахын яруу сайхан бичилт, илэрхийллээр дүрсэлжээ.

Уг үзэсгэлэнгээс байгальд очсон мэт бодит, сайхан мэдрэмж, гоо сайхны таашаал аван сэтгэл сэргэх нь дамжиггүй.

Үргэлжлэх хугацаа: 2025.10.07-13

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Үзэсгэлэнгийн танхимд

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-16:30

Бямба, Ням 10:00-16:30

Холбогдох утас: 11-323986, 99180653