Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь жил бүрийн 10 дугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүлдэг “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан Монголын урчуудын эвлэл болон Монголын урчуудын эвлэлийн ахмадын хороотой хамтран ахмад уран бүтээлчдийн "Эртний сайхан" хүндэтгэлийн үзэсгэлэн 2025.09.25-ны өдөр 15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийх гэж байна.
Ахмад уран бүтээлчдийн бүтээлийг 2025.09.22,23-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей дээр хүлээн авна.
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2025.09.25-2025.10.05
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд
Холбогдох утас: 11-323986