“ТУНГААМАЛ ЗАГВАР” БОЛОН МОНГОЛ БИЧГИЙН ҮСЭГ ЗҮЙН ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН 800 ТҮҮХ

Т.Жамьянсүрэн

2019.03.01

Та бүхнийг монгол үсгийн урлаг судлаач Т.Жамьянсүрэнгийн лекцэнд урьж байна. Т.Жамьянсүрэн нь монгол үсгийн урлагийг 20 гаруй жил дагнан судалсан бөгөөд 2012 онд каллиграфийн их мастер цолоор шагнагдсан юм.

Монгол үсгийн түүхийг сөхвөл мянгаад жилийн баялаг өв санг бидэнд өвлүүлсэн бөлгөө.  Харин хийсвэр оюун ухааны хөгжил, хэрэглээ давамгайлсан өнөө цагт “хийсвэр оюунт машин”-д монгол үсгийг хэрхэн таниулах кодлох асуудлыг зөв шийдвэрлэх нь монгол үндэстний оюун санааны тусгаар тогтнол гэлтэй.  

XIV зууны үеийн нэрт бичгийн хүмүүн Чойжи Одсэрийн туурвисан монгол хэл, бичгийн судлалын эх үндэс болсон “Зүрхэн тольт” хэмээх хэл зүйн бүтээлд тулгуурлаж, түүнээс хойш гарсан хэл шинжлэлийн болон сургалт судалгааны олон бүтээлийг харьцуулан нягталж боловсруулсан “Тунгаамал загвар”  болон монгол бичгийн үсэг зүйн түүхэн хөгжлийн 800 түүхийг судалсан үр дүнгийн талаар ярилцах болно.