Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн 110 жилийн ой тохиож байна.

Дүрслэх урлагийн түүхэнд их хүрээний түүхийг бичиж дүрслэн үлдээсэн Монгол түмний хайртай зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн 110 жилийн ой тохиож байгаа билээ.

Тус ойн хүрээнд “Урлагийг ойлгох нь” цуврал лекц 2019 оны 11-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдаж зочноор аавынхаа амьдрал болоод уран бүтээлийн түүхийг өгүүлэхээр доктор, дэд профессор Д.Дариймаа хүрэлцэн ирж, мөн Д.Дамдинсүрэнгийн уран бүтээл, судалгааны ажлын талаар урлаг судлалын ухааны доктор С.Бадрал нар лекц уншиж халуун дулаан яриа өрнүүллээ.