ОХУ-ын Гавьяат зураач Ф.С.Торховын “Монгольская палитра” уран бүтээлийн үзэсгэлэн

ОХУ-ын Гавьяат зураач Ф.С.Торховын “Монгольская палитра” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг нээж Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков, Монгол Улсын баатар, Хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар эрхэм зураачийн тухай дурсамж яриа өрнүүлэн сэтгэгдлээ хуваалцан үг хэллээ.

Монгол, Орос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь ОХУ-ын Алтайн хязгаарын засгийн газар, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголд суугаа ОХУ-ын элчин сайдын яамтай хамтран ОХУ-ын гавьяат зураач, Монгол Улсын Төрийн Дээд шагнал болох “Алтан гадас” одонт /1998/ Федор Семенович Торхов /1930-2012/-ын уран бүтээлийн “Монгольская палитра” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Ф.С. Торхов нь 2005 онд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, үзэсгэлэнд тавигдсан 68-н бүтээлээ музейн сан хөмрөгт бэлэглэж байсан түүхтэй. Энэхүү үзэсгэлэнд эдгээр 68 бүтээлийг үзэгч олонд дэлгэн үзүүлж байна.

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхим

Үргэлжлэх хугацаа: 2026.09.10-2026.09.16

Утас: 11-323986