Монгол Улсын соёлын биет бус өв, угсаатны бүлгийн өвөрмөц онцлогийг сурталчлан таниулах зорилготойгоор 8-р сарын 21-23-ний өдрүүдэд нийслэлийн Налайх дүүрэгт байрлах "Тайж" хайрхны бэлд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус соёлын биет бус наадмын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Соёлын Биет Бус Өвийн бүртгэлийн Уламжлалт гар урлалын VII дахь ай савын 77, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай 5 өвөөс сонгосон 22 өвийг 3 өдрийн турш хойч үедээ өвлүүлэн уламжлуулан, түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулав.

Тус өргөөнд өвлөн уламжлагч МУСТА, Монгол улсын уран хатгамалч С.Буд, Уран хатгамлын “Мандчирын наран” ТББ-ын тэргүүн, МУСТА, уран хатгамалч Б.Бурмаа, МУСТА, уран хатгамалч Г.Энхмаа, “Эвт гутал” ХХК-ийн тэргүүн, гурав дахь үеийн өвлөн уламжлагч Д.Бямбасүрэн, Монгол үндэсний малгай урлаач, соёлын өв тээгч, "Үндэсний монгол малгай" ХХК-ийг үүсгэн байгуулагч Э.Аянга, “Зүүн хүрээ Дашчойлин хийд”-ийн бурхан урлаач М.Эрдэмбилэг, уран дархан Б.Баярсайхан, Б.Даваацэрэн, Г.Хадхүү, Д.Гантулга, уран сийлбэрч А.Эрдэнэтөмөр, Г.Буянтүшиг, арьсан урлагийн урлаач Э.Бямбабаяр, шүтээн зураач Б.Хатантөмөр, эсгий урлаач Т.Чанцалдулам, Загдцэнд, шуумлын урлаач Т.Батзориг, Б.Энхтүвшин өвлөн уламжлагч нар оролцож уламжлалт гар урлалын онцлогийг түгээн дэлгэрүүлэн, сурталчлан таниулж, өвлөн уламжлуулав.

“Уламжлалт гар урлалын өргөө”-нд хамтран ажилласан шинэ залуу өвлөн уламжлагч нар, “Мандчирын наран” ТББ, Арьсан урлагийн “Хүрэл буга нийгэмлэг”, “Түмэн эрдэнэс холбоо”, “Эвт гутал”, “Дөрвөлжин, дугуй” уран сийлбэрийн нийгэмлэг, “Босоо завьяа”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль зэрэг төрийн бус байгууллагууд болон арын албанд ажилласан музейн хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал дэвшүүлье.

 

Content

Content

Content