Музейн ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Д.Цэдмаад хүндэтгэл үзүүлэв:

Музейн ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Д.Цэдмаад хүндэтгэл үзүүлэв:

Музейн ахмад ажилтан Дамдинсүрэн овогтой Цэдмаа нь 1973–1986 онд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тайлбарлагчаар 12 жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, музейн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм ахмад ажилтнуудын нэг билээ.

Тэрээр Гэгээрлийн яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Соёлын яаманд музей хариуцсан мэргэжилтэн, Дүрслэх урлагийн музейн тайлбарлагч, Монголын театрын музейн захирал зэрэг хариуцлагатай албан тушаалыг нэр төртэй хашиж, музейн салбарт тасралтгүй 48 жилийн хөдөлмөрөө зориулан, олон үеийн музейчдэд үлгэр дуурайл болсоор ирсэн юм.

Мөн 2002–2019 онд Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хорооны тэргүүнээр ажиллаж, музейн салбарын хөгжил, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ахмад ажилтан, хүндэт зөвлөх Дамдинсүрэн овогтой Цэдмаад “Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм хүндэт алдар цолоор өргөмжлөгдсөнд музейн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.

Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажил үйлс, бүтээл туурвил тань улам өргөжин дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!