Хүүхдийн_баяр

“Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-ийг угтан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олон энхрий бяцхан үрс, гэр бүлийн хамтаар Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн Их Шавийн харьяат отог одоогийн Төв аймгийн Зуунмод сумын нутаг Богд хан уулын энгэрт орших Манзуширийн хийд болон Төв аймгийн музейн салбар "Шашны болон Байгалийн музей"-г үзэж цагийг үр бүтээлтэй, дурсамжтай сайхан өнгөрөөлөө

Байгалийн цэвэр агаарт хүүхэд багачууд маань авьяас чадвараа үзүүлж, хурд хүч, авхаалж самбаа сорьсон тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом наадамд идэвхтэй оролцлоо.

Арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон музейн удирдлага, албан хаагчид, гэр бүлийн гишүүд болон энхрий бяцхан үрсдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол эх орны маань ирээдүй болсон нийт хүүхэд багачууддаа Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх өсөж торнин, инээд баясал, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе