“Хайрцган дахь музей” хөтөлбөр

Тус төсөл Дүрслэх урлагийн музейд 2013 онд анх хэрэгжисэн. Төслийн зорилго нь алслагдсан дүүргүүдэр байрлах ЕБС-ийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг музейд ирж үзэх боломжгүй иргэдэд музейн үзмэрээ энгийн хэлбэрээр танилцуулах оршино. Эртний хадны зургаас авхуулаад үйчүүрийн зураг хүртэл Монголын дүрслэх урлагийн түүхийг өгүүлэх музейн онцлох үзмэрүүдийг бүгд нэг хайрцганд багтахуйц жижиг хэмжээгээр урлан “Хайрцган дахь музей” тань дээр очих болно.