Богд Жавзандамба Хутагтуудын Үзэл Баримтлал, Өв

“Богд Жавзандамба Хутагтуудын Үзэл Баримтлал, Өв” эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 12-р сарын 6-ны өдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдсан.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг Богд Жавзандамба хутагтуудын намтар түүх, түүхэн байр суурь, шашны соёл, урлагийг судлах, сурталчлах зорилготойгоор СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 2019 оны 3 дүгээр сарын 11 хүртэл Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн зааланд гаргасан “БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТУУДЫН ДҮР ДҮРСЛЭЛ XVII-XX ЗУУН” үзэсгэлэнгийн ажлын нэгээхэн хэсэг юм.