Монгол хэлний тухай хуулийн 14-р зүйлийн 1.1, 1.2 Монгол улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Соёлын яам "Хос бичигтэн Яам'' арга хэмжээг зохион байгуулсан.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Соёлын яамны арга хэмжээний зохион байгуулалтын хүрээнд ирсэн албан бичгийн дагуу байгууллагын нийт ажилтан албан хаагчид дунд "Хос бичигтэн музей" уриан дор зураач, уран бүтээлч О.Ням-Очир багшаар заалган Монгол бичгийн анхан шатны хичээл болон уран бичлэгийн анхан шатны цогц сургалтыг 2021 оны 09 сарын 27-с эхлэн зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд калиграф буюу уран бичлэгийн стандарт, арга барил, монгол бичгийн зурлага, үсэг гэх мэт зүйлсийг суралцаж байна.