http://www.zanabazarmuseum.mn/post/155038 http://www.zanabazarmuseum.mn/post/154464 Монголын орчин үеийн калиграфичдын холбооноос "ШИНЭ ЦАС" калиграфын шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн үеэр урлагийн эргэн тойронд уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг, үзүүлэн таниулах сургалт, уран бүтээлчдийн мастеркласс зэрэг сонирхолтой үйл явдлаар дүүрэн долоо хоног болох тул үзэгч та бүхнийг урьж байна. Үзэсгэлэнгийн нээлт: 2024.04.02-ны өдөр 12.00 цагт болно Үргэлжлэх хугацаа: 2024.04.02-04.09-нийг дуустал Цагийн хуваарь: Даваа-Ням гаригт 09.00-17.30 цаг http://www.zanabazarmuseum.mn/post/154432 Монгол Улсын Хүний Гавьяат Эмч Харлагтай овогт Лхамсүрэнгийн Золзаяагийн 80 насны ойд зориулан түүний хань Монгол Улсын Ардын Багш, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Профессор Лувсандамбын Дашнямын цуглуулгын “ХОЛДОМГҮЙ” уран зургийн үзэсгэлэн http://www.zanabazarmuseum.mn/post/154058 "УСНЫ НУЛИМС" үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу 2024.03.20-нд 16:00 цагаас http://www.zanabazarmuseum.mn/post/153162 Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан музейн сан хөмрөгийн цуглуулгаас толилуулж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/152771 http://www.zanabazarmuseum.mn/post/152508 http://www.zanabazarmuseum.mn/post/152453 http://www.zanabazarmuseum.mn/post/151499 http://www.zanabazarmuseum.mn/post/134404 “Соёлын бүтээлч сар-2023” аяны хүрээнд МБШТ Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэнг үзэгч та бүхний оюуны мэлмийд хүртээж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/132507 http://www.zanabazarmuseum.mn/post/132427 Та бүхэндээ 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Соёлын яам нь чиг үүргийн хүрээнд иргэдийн Монгол хэл, бичгийн түвшнийг жигд дээшлүүлэх, салбарын төрийн албан хаагчид үндэсний бичгээ бүрэн хэрэглэж сурах нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлэн дэлгэрүүлдэг үндэсний үзэлтэй иргэнийг төлөвшүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ жил бид нийт ард түмэндээ хандаж, “Үндэсний бичгээ сурч, хос бичигтэн болцгооё” хэмээн уриалж байна. #үндэснийбичгээсурчхосбичигтэнболцгооё http://www.zanabazarmuseum.mn/post/132392 http://www.zanabazarmuseum.mn/post/132264 "НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ - 2023 үйл ажиллагаа 8-р сарын 18-20-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт болон ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон Монголчууд бидний оршихуй болсон үнэт соёлын биет бус өвүүдээ өвлөн уламжлуулан, сурталчлан таниулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестиваль энэхүү гурван өдрийн турш та бүхэнтэйгээ, дэлхийн нүүдэлчидтэйгээ түүх соёл, ёс уламжлалаа олон улсад гайхуулан амжилттай болж өндөрлөлөө. Тус соёлын биет бус наадмын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Соёлын биет бус өвийн 7 ай савын нэг “Уламжлалт гар урлал” өвийг хойч үедээ сурталчлан таниулах, өвлөн уламжлуулж таниуллаа. http://www.zanabazarmuseum.mn/post/132207 2023.08.18-20-ны өдрүүдэд уулзацгаая НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ТАВТАЙ МОРИЛНО УУ? #Уламжлалт_гар_урлалын_өргөө_гэрт_уулзацгаая #Занабазарын_нэрэмжит_Дүрслэх_урлагийн_музей http://www.zanabazarmuseum.mn/post/132206 ТАЙЖ ХАЙРХАНЫ БЭЛД НУТАГ НУТГИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД ОТОГЛОН БУУЖЭЭ Энэ сарын 18-20-ны өдрүүдэд нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль болох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Тус фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулах юм. Та бүхэн тавтай морилно уу http://www.zanabazarmuseum.mn/post/132115 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙГ БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ “ТАЙЖ ХАЙРХАН”-Ы ӨВӨРТ ЗОХИОН БАЙГУУЛНА Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрханы бэл” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулах гэж байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна. Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ. Мөн соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж байхаар “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д заажээ. Ийнхүү олон улсын өмнө хүлээсэн чиг үүргийн дагуу 2018 онд Улаанбаатар хотын Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол - 2018” соёлын биет бус өвийн их наадмыг ЮНЕСКО-ийн 2003 онд батлагдсан “Соёлын биет бус өвийн хамгаалах тухай Конвенц”-ийн зарчим, үзэл баримтлалын дагуу 5 ай савын хүрээнд 27 засаг захиргааны нэгжийн 2697 өвлөн уламжлагч, 2022 онд соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд 23 угсаатан 1283 өвлөн уламжлагчийг хамруулан зохион байгуулсан билээ. Харин энэ удаа Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэхүү наадмыг олон улсын шинж чанартайгаар зохион зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү фестиваль нь Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, өөрийн орны онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын арга хэмжээ бий болох зорилт тавьсан ажээ. Мөн хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн баялаг байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн ач холбогдолтой юм. “Нүүдэлчин” фестивалийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, спортын үзүүлбэр, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, уламжлалт хоол хүнсний үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт арга хэмжээ болох юм. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн өвлөн уламжлагчдын отог, гадаадын 10 гаруй улс орны зочид төлөөлөгчид, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцох юм. http://www.zanabazarmuseum.mn/post/132034 http://www.zanabazarmuseum.mn/post/132033 http://www.zanabazarmuseum.mn/post/132032 http://www.zanabazarmuseum.mn/post/132031 http://www.zanabazarmuseum.mn/post/132030 http://www.zanabazarmuseum.mn/post/132029 Тус үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй бөгөөд 50 ширхэг цутгуур, 4 ширхэг шавар ингэмэл, 3 ширхэг модон сийлбэр, 15 ширхэг танка зураг, 4 ширхэг барын дардас, 1 ширхэг хатгамалаас бүрдсэн нийт 79 бүтээл тавигдана. http://www.zanabazarmuseum.mn/post/131964 “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй Р.Отгонбаатарын цуглуулгын “Бичиг ном түүний эд өлөг” үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/131593 Уг үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын ”Үрс гарч байгаа нь” бүтээлийг эх хувиар сан хөмрөгөөс дэглэн үзүүлж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/131564 http://www.zanabazarmuseum.mn/post/130816 http://www.zanabazarmuseum.mn/post/130511 http://www.zanabazarmuseum.mn/post/130510 http://www.zanabazarmuseum.mn/post/130142 http://www.zanabazarmuseum.mn/post/129827 http://www.zanabazarmuseum.mn/post/129825 http://www.zanabazarmuseum.mn/post/129654 Олон улсын музейн өдөрт зориулж буй ”Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн http://www.zanabazarmuseum.mn/post/129411 http://www.zanabazarmuseum.mn/post/129410 http://www.zanabazarmuseum.mn/post/129409 http://www.zanabazarmuseum.mn/post/129408 http://www.zanabazarmuseum.mn/post/129403 http://www.zanabazarmuseum.mn/post/123081 УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛ Соёлын Биет Бус Өвийн бүртгэлийн Уламжлалт гар урлалын VII дахь ай савын 77, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай 5 өв байдаг. Тус үзэсгэлэнд Соёлын Биет Бус Өвийн Зүмбэр урлал, Эсгий ширмэл урлал, Эсгий хувцас урлал, Зээгт наамлын урлаг, Монголын уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал, Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал, Зоос ширээний сүлжмэл, Монголын уламжлалт модон эдлэлийн урлал, Модон сийлбэрийн урлал, Монголын уламжлалт уях зангидах урлал, Монгол дархны уламжлалт арга ухаан, Ган сийлбэрийн урлал, Мөнгөн аяга хийх урлал зэрэг өвүүдийг багтаан үзэгч түмэндээ толилуулж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/116066 Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулагдаж буй "Торгонд амилсан шүтээн урлаг" тусгай үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа. http://www.zanabazarmuseum.mn/post/115005 http://www.zanabazarmuseum.mn/post/115004 "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Соёлын яам "Хос бичигтэн Яам'' арга хэмжээг зохион байгуулсан. http://www.zanabazarmuseum.mn/post/53383 Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей 2020 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн 18 хүртэлх насны бүх хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. http://www.zanabazarmuseum.mn/post/52703 Тус төсөл Дүрслэх урлагийн музейд 2013 онд анх хэрэгжисэн http://www.zanabazarmuseum.mn/post/39051 МОНГОЛ ДАРХНЫ УРЛАХУЙН УХААНЫ ДЭЭЖИС үзэсгэлэн http://www.zanabazarmuseum.mn/post/35413 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь соёлын өвийг дээдлэгч та бүхэндээ Монголын тусгаар тогтнол, Монгол бахархалын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутгатуудын дүр, дүрслэл, /XVII-XX зуун/” үзэсгэлэнг зохион байгуулж оюуны мэлмийд тань өргөн барьж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/34930 Монгол зураг http://www.zanabazarmuseum.mn/post/34928 Цам http://www.zanabazarmuseum.mn/post/34929 Лойлон http://www.zanabazarmuseum.mn/post/34927 Зээгт наамал http://www.zanabazarmuseum.mn/post/34926 Шүтээн зураг http://www.zanabazarmuseum.mn/post/34925 Г.Занабазарын урлаг http://www.zanabazarmuseum.mn/post/34924 Барлах болон зураасан зураг http://www.zanabazarmuseum.mn/post/34922 Ардын урлаг http://www.zanabazarmuseum.mn/post/34921 Эртний урлаг http://www.zanabazarmuseum.mn/post/33990 БСШУСЯ-ны Нээлттэй өдөрлөгт Дүрслэх урлагийн музейн зүгээс Б.Шаравын "Монголын нэг өдөр" зургаар сэдэвлэсэн бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, хөдөлгөөнт анимейшн зэргийг та бүхэнд хүргэхээр бэлдсэн байна. Музейтэй Монгол (Сүхбаатарын талбайн зүүн жигүүрт байрлах) асарт 12:00-13:00 цагийн хооронд уулзацгаая! http://www.zanabazarmuseum.mn/post/33988 Дүрслэх урлагийн түүхэнд их хүрээний түүхийг бичиж дүрслэн үлдээсэн Монгол түмний хайртай зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн 110 жилийн ой тохиож байгаа билээ. http://www.zanabazarmuseum.mn/post/33989 Кантер.Ч.С - "Mother" анхны бие даасан үзэсгэлэн 2019 оны 10-р сарын 14-с 10-р сарын 25 хүртэл Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. http://www.zanabazarmuseum.mn/post/52784 "Өрнийн урлаг дахь буколик, мал аж ахуйн эдийн засаг болон Монголд хийсэн ижил төстэй ажиглалтууд" сэдвээр олон нийтэд нээлттэй лекц уншина. http://www.zanabazarmuseum.mn/post/52785 “Тунгаамал загвар”  болон монгол бичгийн үсэг зүйн түүхэн хөгжлийн 800 түүхийг судалсан үр дүнгийн талаар ярилцах болно. http://www.zanabazarmuseum.mn/post/35426 Саран гүнжийн өдрийн тэмдэглэл - УРАН БҮТЭЭЛЧ Б.НАМУУН- БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН http://www.zanabazarmuseum.mn/post/35658 “Богд Жавзандамба Хутагтуудын Үзэл Баримтлал, Өв” эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 12-р сарын 6-ны өдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдсан. http://www.zanabazarmuseum.mn/post/35427 ОХУ-ын уран бүтээлч МЭДЭГМА ДАНДАРОН «АЛАЯ-ВИДЖНЯНЫ ЗАМ» бие даасан 5 дахь үзэсгэлэнгээ  толилуулах гэж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/35414 Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр болдог Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээ үзэгчдэд толилуулдаг уламжлалтай билээ. http://www.zanabazarmuseum.mn/post/52786 ТЕЛЕКИ КРИСТИНА  “ Богдын хүрээнээс үлдсэн өв соёлын зарим эд зүйлс” сэдвээр лекц уншина. http://www.zanabazarmuseum.mn/post/35428 Буриадын алдарт уран дархан Жигжит Баясхаланов ОХУ-ын Буриад улсын Өвөр Байгалийн Агинск сууринд төрж өсчээ. http://www.zanabazarmuseum.mn/post/35417 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2018 оны анхны  үзэсгэлэнгээ XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын өмнөхөн “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” хэмээх нэртэйгээр дэлгэх гэж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/7672 "Сайн имэйлийг сайн болгох вэ?" Энэ асуултыг байнга асууж байдаг боловч хэзээ ч тодорхой хариулт авдаггүй. Шилдэг туршлага нь эргэн тойронд байдаг, гэхдээ үргэлж сайн "э-мэйл" үүсгэх дүрмийг баталж болох хатуу дүрэм байдаггүй. http://www.zanabazarmuseum.mn/post/35418 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөсөө үзэгч болон судлаачдад зориулан цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад гадаад урлагийн сан хөмрөгөөс Японы модон барын бүтээлүүдээс бүрдсэн ”Дөрвөн улиралын дуу” нэртэй үзэсгэлэнг каталогийн хамт үзэгчдэд өргөн барьж байна. Эдгээр бүтээлүүд нь репродукц хэлбэрээр хадгалагдаж байгаа юм. http://www.zanabazarmuseum.mn/post/35421 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс гаргаж буй "Арван хангал" цуврал үзэсгэлэн-5 "ДОГШИДЫН АВРАЛ" үзэсгэлэн 2017.05.18-06.18-ны хооронд Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/52787 Норвеги улсын Галерэй, мүзейн сонин хачин ололттой зүйлсийн талаар тантай ярилцхаар уран бүтээлч А.Болормаа бидэнтэй уулзах гэж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/35662 Олон улсын музейн өдрийн хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс "СОЁЛЫН ӨВИЙН ТҮҮХЭН ЭЭДРЭЭ: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ" эрдэм шинжилгээний бага хурлыг 2017.05.19-ны өдөр зохион байгуулах гэж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/35422 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан "МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ" үзэсгэлэнг үзэгч түмнийхээ мэлмийг мялаан золгож байна. http://www.zanabazarmuseum.mn/post/52788 Германы урлаг судлаач Аня Писке энэ удаа "Баухаус 100 жил: ХЭВ МАЯГ ЭВДЭГЧ УРЛАГИЙН ДЭГ СУРГУУЛЬ " сэдвээр лекц хэлэлцүүлэг хийнэ.  http://www.zanabazarmuseum.mn/post/52789 Судлаач Сурун-Ханда Сыртыпова D.Sc "ЗАНАБАЗАРЫН ЗАГВАР ХИЙЦИЙН ҮҮСЭЛ ГАРАЛ" сэдвээр лекц уншина. http://www.zanabazarmuseum.mn/post/52790 Урлаг судлаач Д.Алтаннавч "Монголын шашны тэргүүн Жавзандамбын дүрийн тухай " сэдвийг онцлон судалгааны ажлаас та бүхэнд толилуулах гэж байна.  http://www.zanabazarmuseum.mn/post/52791 Судлаач Б.Сувд (Ph.D,Проф) “Монгол дээл хувцасны түүхэн хөгжил ” сэдвээр Урлагийг ойлгох нь цуврал лекцийн хүрээнд уншина. http://www.zanabazarmuseum.mn/post/35423 Монголд бурханы шашин дэлгэрснээр монгол хүн бурхадын хөргийг ур ухаанаа шингээн, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээж, өв уламжлуулан, нандигнан хадгалж тахин шүтсээр ирсэн билээ. Эдгээр өв сан нь өдгөө бидний мэлмий, оюуныг баясган, бахархал бахадлыг төрүүлсээр байна. http://www.zanabazarmuseum.mn/post/52792 БҮТЭЭХ ЯВЦЫН АРД http://www.zanabazarmuseum.mn/post/52796 Д. Тулга та бүхэнд "БУРХАН БҮТЭЭХ АРГЫН ТӨРӨЛ" гэсэн сэдвээр лекц уншина. http://www.zanabazarmuseum.mn/post/52794 Судлаач Ч.Хатанбаатар "БУДДЫН ГҮН УХААН БА ДҮРСЛЭХ УРЛАГ" сэдвээр лекц уншина. http://www.zanabazarmuseum.mn/post/52795 Уран зураг сэргээн засварлагч доктор Даун В. Рогалагын зураач Ханс Хофманы бүтээлийн судалгаа болох "Орчин үеийн уран зургийг судалж хамгаалах нь" сэдэвт лекцээр та бүхэнд хүрч байна. http://www.zanabazarmuseum.mn/post/52799 Судлаач Ж.Лхагвадэмчиг "ДҮРСЭНД ТОДРОХ БУРХАНЫ СУРГААЛЬ" сэдвээр лекц унших тул урлаг тэр дундаа Буддын урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. http://www.zanabazarmuseum.mn/post/52800 Дашчойлин хийд "Зүүн хүрээ" сургуулийн багш,  хэл  бичиг судлаач Ц.Мөнх-Эрдэнэ "СОЁМБО ҮСГИЙН ГҮН УТГИЙН ТАЙЛБАР"  сэдэвт лекц уншина. http://www.zanabazarmuseum.mn/post/35653 Танихгүй -Монгол Хүний Тухай Орчин Үеийн Урлагийн Дадлагаар Судалсан нь: Их Британи, Монгол хоёрын дунд/ Stranger’s Identity Explored Through Contemporary Art Practice: In-Between Mongolia and the UK (2007-2012) http://www.zanabazarmuseum.mn/post/52801 МУИС-ын багш, профессор У.Эрдэнэбат "Дундад зууны үеийн Монголчуудын хувцасны судалгаа" сэдвээр лекц уншина. http://www.zanabazarmuseum.mn/post/52802 "УРЛАГИЙН ТӨГСГӨЛ" http://www.zanabazarmuseum.mn/post/52803 МОНГОЛЫН ХАДНЫ СҮГ ЗУРГИЙН ДҮРСЛЭЛИЙН АСУУДАЛД http://www.zanabazarmuseum.mn/post/35424 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна. Музей нь 50-н жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөж буйн нэг нь “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн агаад тус музейгээс зохион байгуулж буй "Арван хангал" бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм. http://www.zanabazarmuseum.mn/post/35425 Монголчууд эртнээс өнөө цаг хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирсэн, өнөө цагт тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс зурмал, оёмол, хатгамал, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэрлэн бүтээсэн “Очирваань”-бурхадыг дэлгэн “Нууцын эзэн” хэмээх үзэсгэлэнг үзэгч танд толилуулж байна.