card

Музейн боловсролын хөтөлбөр

Манай музей нь боловсрол хүмүүжлийн чиг үүргийнхээ дагуу олон нийтийн ажлыг ажилтан албан хаагчид, үзэгч сонирхогч нийтэд хөтөлбөр боловсруулан музейн үзүүллэг болон сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийг их дээд сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад болон бусад байгууллагуудад хүргэж үйлчилж байна.

Хөтөлбөрийн нэр:            Монголын нэг өдөр 

Зорилтот бүлэг:               6+ нас

Б. Шаравын "Монголын нэг өдөр" бүтээлд дүрслэгдсэн Монголчуудын өдөр тутмын амьдралын хэв маяг,  ёс заншил, аж байдал, ахуй орчины талаар мэдлэг олгоно.

 

 

Хөтөлбөрийн нэр:            Хайрцаг дахь музей

Зорилтот бүлэг:               6-с дээш нас

“Хайрцаг дахь музей” төсөл Дүрслэх урлагийн музейд 2013 онд анх хэрэгжсэн.  Төслийн зорилго нь алслагдсан дүүргүүдэд байрлах ЕБС-ийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг музейд ирж үзэх боломжгүй иргэдэд музейн үзмэрээ энгийн хэлбэрээр танилцуулах оршино. Эртний хадны зургаас авхуулаад үйчүүрийн зураг хүртэл Монголын дүрслэх урлагийн түүхийг өгүүлэх музейн онцлох үзмэрүүдийг бүгд нэг хайрцагт багтахуйц жижиг хэмжээгээр урлан “Хайрцаг дахь музей” тань дээр очих болно.

 

Хөтөлбөрийн нэр:            Соёмбо

Зорилтот бүлэг:               4+ нас

Монголын анхдугаар Богд олноо Өндөр гэгээн хэмээн алдаршсан Г.Занабазар нь 1686 онд Түвхэн бүтээлийн сүмдээ сууж соёмбо –Заяади үсгийг зохиожээ. Соёмбо үсгийг хэн зохиосон бэ? Соёмбо тэмдэгийн бэлтгэдэлт утга юу вэ? Бидний дандаа хардаг, дээдэлдэг хэр нь утга учрыг нь төдийлөн сайн мэдэхгүй Соёмбын бэлгэдлийн талаар манай хөтөлбөрөөс мэдэж аваарай. 

 

Хөтөлбөрийн нэр:            Бяцхан археологич

Зорилтот бүлэг:               6+ нас

Археологийн малтлага хэрхэн хийгддэг, олдсон олдвор яаж музейн үзмэр болдог тухай мэдлэгтэй болж, нууцлаг зүйлээр дүүрэн археологчийн ажлыг хийж үзээрэй. 

 

 

Хөтөлбөрийн нэр:            Барлах урлаг

Зорилтот бүлэг:               6+ нас

Монгол урчуудын оюун ухаан, билиг авьяасаар бүтсэн урлагийн гайхамшигт өвийг танилцуулж, соёлын өв дурсгалыг хайрлан хамгаалах сэтгэлгээг бий болгоно. Барлах урлаг, бар зургийн талаар танин мэдэж, хөтөлбөрийн төгсгөлд хэвлэсэн дардас бүхий бүтээлээ авч явна.

 

 

Хөтөлбөрийн нэр:            Төрийн 7 эрдэнэ 

Зорилтот бүлэг:               12+ нас

Монголчууд төр улсаа түвшин амгалан байж мандан бадрахын бэлгэдэл “Төрийн 7 эрдэнэ”-ий утга санааг танин мэднэ.

 

 

Хөтөлбөрийн нэр:            Мутарлагаар өөрийгөө илэрхийлэх 

Зорилтот бүлэг:               12+ нас

Буддын шашны урлаг дахь түгээмэл 10 мутарлагаас суралцан утга бэлгэдлийг мэдэж авна.

Хүсэлт илгээх